8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын цагдаагийнхандаа баярлалаа

2017-03-02 09:05:00

Уламжлалт сар шинийн баяр маань өргөн сайхан, ёслол төгөлдөр болж байна.  Энэ өдрүүдэд өдөр, шөнөгүй ажилласан Замын цагдаагийнхандаа баярлалаа. Тэд маш сайн ажилласан. Алхам тутамд зохицуулалт хийж байснаар хүмүүс түгжрэлгүй, хүрэх айлдаа очиж золголтоо хийж байсан.

Эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан бөгөөд замын хөдөлгөөн зохицуулахаар нийт 900 гаруй замын цагдаа, ХСИС-ийн сонсогч, хэв журмын алба хаагч нар ажиллажээ

Замын Цагдаагийн алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг байсан. Тэгвэл, энэ жил ч мөн адил Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид гэх мэт бусад цагдаагийн албатай хамтран ажилладаг байгууллагуудыг татан оролцуулж замын хөдөлгөөнийг зохицуулж, замын ачааллыг бууруулах арга хэмжээ авчээ.

Эмх замбараагүй хороолол, зохион байгуулалтгүй зам, зохицуулж чадахгүй гэрлэн дохио, ачаалал нь ихэдсэн автомашинтай зам дээр хашлага хаалт хүртэл болов. Зарим нь гэрэл дохионы үүрэг гүйцэтгэцгээж, замын тэмдэг самбар хүртэл болж үзсэн замын цагдаа нар маань бид бүхнийг асуудалгүй сайхан шинэлүүлсэн. Дахин баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
баярлалаа
Хүн бүр л баярлаж байгаа. Цагдаагийнхан сайн ажилласан шүү
2017/03/03 49.0.218.194
Б.Даваа
Та бүхэндээ баярласан шүү
2017/03/02 203.91.115.44
bi
Bi tsagdaa haraad durgui hurdeg bsan. odoo uulzvart tsagdaa harval bayarlah bolson., Ted undsen ajlaa sain hiih bolson. Tsagdaadaa bayarlala. Odoo tsagdaag yaj bayarluulahaa bodoh bolloo,.demjeerei
2017/03/02 202.170.84.185
Жолооч
Баярлалаа. Та бүхэн сайхан шинэлээрэй!
2017/03/02 202.21.106.141
Tuya
Zamin tsagda narta ih bayralsan shvv sn ajilsaan.ta narta sn sxnig xvsie
2017/03/02 202.70.46.214
Ц.Дэлгэрсайхан
сайн ажилласан шүү. Та бүгдэд маш их баярлалаа.
2017/03/02 103.194.176.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment