8o
Улаанбаатар хот
mobile menu

Тахиа жил эдийн засаг сайжрах ч хямрал үргэлжилнэ

2017-03-02 08:30:00

Алтан унжлагат тахиа жилийн ерөнхий  төлөв байдлыг хүргэж  байна. Энэ жил залууст (дунд суудалтан) сайн, нялхаст (түмэн олонд) дунд, өвгөдөд (дээд суудалтан) муу болой. Эр хүн бачим, эм хүн тайван ажээ. Залуу хүний үйлс муу, үр ач чухаг.

Дээд ихэс энэрэхүй бээр улс орноо тэтгэн эдийн засаг сайжрах ч хямрал үргэлжлэх нигууртай.

Өндөр уулын бүс, дээд ихсийн орд харшид галын аюул буй. Газрын шим өгөөж сайн. Ой, цэцэрлэгт үр жимс, эмийн шим төгөлдөржинө. Үр тариа, хүнсний ногооны гарц арвин. Үхэр малын сүү арвижих сайн.

Хаврын гурван сар, улирлын эхэн саруудад салхи ихтай ган хуурай болох. Зун, намрын улиралд хур тунадас ихтэй. Гол мөрний усны төвшин дээшлэх, зарим газарт байгалийн гамшиг буй. Жилийн сүүлчийн улиралд цас их буух, өвөлжилт хүндрэх төлөвтэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment