8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

2017-03-02 08:00:00

Аргын тооллын  гуравдугаар сарын 02-ны өдөр. Бархасвадь гараг. Билгийн тооллын 4. Шийдэм одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 07 цаг 32 минутад мандан 18 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнаа аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ  сөрөг муу нөлөөтэй тул  элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиглэж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эрхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хүүхэд үрчлэх авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич,  тахиа болой. Хол газар явахаар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл