8o
Улаанбаатар хот
mobile menu

ДЦС алдагдал хүлээжээ

2017-03-01 17:00:00

Одоогоос хоёр жилийн өмнөөс буюу 2015 оноо ашигтай ажиллаж эхэлсэн цахилгаан станцууд өнгөрсөн жил ч ашигтай ажилласан байна. Өнгөрсөн жилд ДЦС-II, III ашигтай ажилласан бол ДЦС-IV алдагдал хүлээжээ. ДЦС-II 2016 онд 19.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон. Энэ нь жилийн өмнөхөөс 18 орчим хувиар өсчээ. Харин ДЦС-III өнгөрсөн жил 104.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь 2015 оныхоос 9.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эрчим хүчний нийт хэрэгцээний 70 орчим хувийг дангаараа хангадаг ДЦС-IV гадаад валютын ханшийн зөрүүнээс шалтгаалан 2.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Гэвч 2016 онд тус станц 216.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХаХаХа
Эвий VI ДЦС, эх орныхоо эрх ерхуудийг цахилгаанаар халаах гэж зовж байгаа юм. Гаднаас авсан зээлийнхээ уналтаас тер засаг маань харж узээд алдагдлыг чинь нехне дее, битгий шаналцгаа.
2017/03/01 202.179.23.48