8o
Улаанбаатар хот
mobile menu

САМСУНГ ЭС-8 ирэх сард худалдаанд гарна

2017-03-01 14:00:00

БАРСЕЛОНА. /Reuters/. Ээлжит шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy S8” ухаалаг гар утсаа ирэх сарын 29-нд худалдаанд гаргана гэж Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпораци мэдэгдлээ. Испанийн Барселона хотноо болж байгаа “Mobile World Congress” яармаг худалдааны үеэр тус компани энэ тухай мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд “Samsung Electronics” корпораци тус яармаг худалдааны үеэр шиэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах болсон юм. Батарей нь хэт халан дэлбэрсний улмаас “Galaxy Note 7” ухаалаг гар утсаа өнгөрсөн оны 10 дугаар сард тус компани  дотоод, гадаадын зах зээлээс эргүүлэн татаж, уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоосон билээ.

Үүний улмаас хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, 5.3 тэрбум долларын алдагдал амсч, ухаалаг гар утасны борлуулалтаараа Америкийн “Apple” компанийн ард бичигдэх болсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл