Эцэг, эх, асран хамгаалагчдын хараа хяналтгүй хайхрамжгүй байдлаас болж Шинийн нэгний өдөр бага насны хүүхдүүд халуун усанд унаж түлэгдсэн хэргүүд гарчээ.
Тухайлбал,
БГД-7 “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч шалгахад: Хөвсгөл аймаг: Рашаант сумын харьят А /эр.04н/ нь 02-р сарын 25-ны өдөр гэртээ халуун тогоотой буцалсан усанд унаж гэмтэн хэвтэн эмчлэгдэж байгаа юм.
БГД-7 “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч шалгахад:Дорноговь аймаг: Замын-Үүд сумын харьят Г /эр.04н/ нь 02-р сарын 26-ны өдөр гэртээ халуун тогоотой буцалсан усанд унаж гэмтэн хэвтэн эмчлэгдэж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.
БЗД-23 “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч шалгахад: БЗД-23 хороонд суух Х /эм.06н/ нь халуун тогоотой усанд унаж гэмтэн хэвтэн эмчлэгдэж байгааг БЗДЦХ-3 шалгаж байна.
Иймд цагдаагийн байгууллагаас эцэг, эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, байнгын сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.