8o
Улаанбаатар хот
mobile menu

Ариутгал халдваргүйжүүлэлтийн пост 24 цагаар ажиллаж байна

2017-03-01 11:00:00

Зүүн 3 аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэл хотод шүлхийн халдвар орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргасан.

Захирамжийн хүрээнд нийслэлийн Багануур дүүргийн хэрлэнгийн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт товчоон дахь мал эмнэлгийн хяналтын цэг дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн хяналтын постыг 24 цагаар ажиллуулж байна. Эдгээр цэг дээр Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас томилгоот бүрэлдэхүүн 21 хоногийн хугацаатай ажиллаж байгаа юм.

Мөн захирамжаар нийслэл хотын хэмжээнд малын шилжилт хөдөлгөөнийг зогсоож, нийслэлийн нутаг дэвсгэрээр мал дамжуулан тээвэрлэхийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд зогсоогоод байгаа юм. Хяналтын постуудаар голомтын бүсээс ирж байгаа машин техник, мал амьтаныг оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнээс гадна Нийслэлийн Онцгой комисс болон гамшгаас хамгаалах албад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл