8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчдад 22,6 тэрбум төгрөгийг ноосны урамшуулалд олгоно

2017-03-01 10:40:00

“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд урамшууллыг олгож эхэлсэн. Өнгөрсөн оны байдлаар гаргасан судалгаанаас үзвэл хонь, тэмээний ноосны урамшуулалд 21 аймаг, нийслэлийн сум, дүүргээс нийт 92,885 малчин, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан 20,599 тн ноосонд урамшуулалд хамрагдах мэдээлэл ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах санд ирсэн байна. Мал хамгаалах санд ирсэн мэдээллийг нягтлан шалгаж үзээд 22,6 тэрбум төгрөгийн урамшууллыг Монголбанкаар дамжуулан малчдын дансанд оруулах шилжүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment