8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнсний сүлжээ дэлгүүрүүд богиносгосон цагаар ажиллаж байна

2017-03-01 10:20:00

Зах, худалдааны төвүүд ирэх сарын 02-ноос цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, “Дүнжингарав”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвүүд ирэх сарын 02-ноос цагийн хуваарийн дагуу ажиллана.

Харин “Нарантуул” олон улсын худалдааны төв ирэх сарын 09 хүртэл амрах юм. Харин хүнсний сүлжээ дэлгүүрүүд шинийн 1-3-нд богиносгосон цагаар ажиллаж байна. Тухайлбал, өнөөдөр “Сансар” сүлжээ дэлгүүр 11.00-22.00 цаг, “Боса” сүлжээ дэлгүүр 13.00-21.00 цагт ажиллаж байна. Харин “Номин” болон “Миний  дэлгүүр”-ийн бүх салбар өнөөдөр амарч, маргаашнаас цагийн хуваарийн дагуу ажиллах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл