8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп: ОСКАР улс төржөөд үндсэн зорилгоо мартсан

2017-02-28 15:00:00

Оскарын шагналын будлианы дараа хүмүүс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын юу гэж хэлэхийг анхааралтай хүлээж байв. Учир нь тэр иймэрхүү зүйлийг чимээгүй өнгөрөөхгүй, ямар нэг дуулиантай мэдэгдэл хийх нь тодорхой байлаа. Даваа гарагт Breitbart сувагт ярилцлага өгөхдөө Трамп энэхүү үйл явдлын талаар сэтгэгдлээ ярьжээ.

Ням гарагийн үдэш болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг киноны шагналын эзнийг буруу зарлаж, Оскарын түүхэнд тохиолдож байгаагүй эвгүй байдал үүссэн юм. Ялагчийн нэрийг хадгалсан дугтуйг сольж хөтлөгчид өгснөөс “Moonlight”-ийн оронд “La La Land”-ийг зарласан нь энэ үдшийн хамгийн дуулиантай явдал байлаа.

Тэгвэл Трамп үүнийг зохион байгуулагчид хэт улс төржөөд үндсэн зорилгоо мартсанаас болсон гэж ярьжээ.

Трамп “Миний бодлоор тэд улс төржихөд хэт анхаараад эцэст нь хийх ёстой зүйлээ зөв хийж чадсангүй” гэсэн байна. “Энэ явдал Оскарын сүр жавхланг үгүй хийсэн. Энэ үдэш тийм ч тансаг сайхан болоогүй мэт надад санагдсан. Би Оскарт өмнө нь хэд хэд оролцож байсан. Тэнд ямар нэг онцгой зүйл үгүйлэгдэж байсаар эцэстээ ийм хэрэг боллоо” гэжээ.

Үнэхээр ч Оскарын үдэш нэлээд улс төржилттэй болж өнгөрсөн. Хөтлөгч Жимми Киммел хэд хэдэн удаа Трампыг шоглож байсан ба Оскарын дундуур твиттер сүлжээгээр ерөнхийлөгчид шууд хандаж, өдөөн хатгасан үгсийг бичиж байсан юм. 

Мөн хэд хэдэн шагнал гардаж авсан уран бүтээлчид сэтгэгдлээ ярихдаа Трампыг шүүмжилсэн утгатай үг унагаж байв. Харин Трамп Оскарын шагнал гардуулах ёслолын турш ямар нэг мэдэгдэл хийлгүй, чимээгүй өнгөрснийхөө маргааш хэвлэлд ийнхүү сэтгэгдлээ хуваалцжээ.

Эх сурвалж: TIME

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
hervee ted nariig buruutgasan zuil yarihgui bol ted tsagaan nuntgiig niiluuleggui. are you
2017/02/28 103.229.121.103
  • Recent
  • Most Read
  • Most Comment