Академийн наадам буюу Оскарын 89 удаагийн ёслолын ажиллагааг телевизээр үзэгчдийн тоо сүүлийн есөн жилийн хамгийн төвшинд хүрч буурчээ. Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар өчигдөр Оскарын наадмыг 32.9 сая үзсэн нь өнгөрсөн жилийн үетэй харьцуулахад 14 хувиар буурсан үзүүлэлт юм. Хамгийн сүүлд 2008 онд Оскарын наадмыг 31 гаруй сая хүн үзэж байжээ. Хэдийгээр 89 дэх удаагийн Академийн наадам 3 цаг 49 минут үргэлжилсэн урт ёслолын ажиллагаа болсон ч үзэгчдийн тоогоороо сүүлийн есөн жилийн хамгийн муу үзүүлэлтийг үзүүллээ.
Энэ удаагийн ёслолын ажиллагааны төгсгөлд Оскарын наадмын шилдэг киноны шагналыг андуурч хэлсэн нь тус наадмын түүхэнд гарч байгаагүй тохиолдол болсон юм.
Эх сурвалж: www.reuters.com