8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн санааг зовоосон нэг асуудал

2015-11-17 11:47:00

ОХУ-ын "Когалымавиа" компанийн эзэмшлийн Аэробус А321 онгоц Египет улсын нутаг дэвсгэр Синай хагас арлын дээгүүр нисэж явахдаа сүйрч 217 зорчигч, онгоцны экипажийн 7 хүн амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсныг дэлхийн олон улс тал бүрээс нь  судалж, таамаг дэвшүүлсээр байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-д хатуу хориглосон “Исламын улс” бүлэглэлийнхэн энэ онгоц сүйрсний  хариуцлагыг хүлээхийг мэдэгдээд байгаа нь улс орон бүрийг  аюулгүй байдлын талаар их өөр юм бодоход хүргэж байна.

 

Дэлхийн аюулт байдлын судалгааны тэргүүлэх байгууллага болох Мэрилендийн их сургууль  (University of Maryland) Эдийн засаг энх тайваны институттэй хамтран “терроризмын даяаршлын индекс  2014” /The Global Terrorism Index 2014/-г сүүлийн 10 жилийн 100 мянга гаруй тохиолдол дээр үндэслэн террорист мөргөлдөөний тоо, нас барсан хүний тоо, өртсөн хүний  тоо, материалын хохирлын түвшин гэсэн 4 үзүүлэлтээр гаргахад ОХУлс  9-рт, БНХАУлс  25-рт жагссан байдаг.

Тогтсон уламжлалын дагуу ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины  Холбооны зөвлөлийн хуралдаа  илгээх энэ жилийн илгээлтийн голлох асуудал бол “ОХУ-ын үндэсний аюулгүй байдал” гэсэн сэдэв байх тухай  өдөр тутмын мэдээллийн “Утро” сайт бичсэн байна.

Сүүлийн үед хурц асуудал болж өрнөөд байгаа Сири, Ойрхи дорнод, ”Исламын улс” бүлэглэлийн нөхцөл байдал манай хойд хөрш, Төв азийн улсууд цаашлаад Европын орнуудыг тийм ч амар тайван байлгахгүй нь бололтой.

ОХУ-ын Плехановын нэрэмжит эдийн засгийн  их сургуулийн улс төр-социологийн тэнхимын эрхлэгч, цэргийн судлаач Андрей Кошкин, Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургуулийн дэргэдэх “Безопасность”  бүс нутгийн сургалтын төвийн төслийн зөвлөх  Димлевич нарын зэрэг аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн судлаачид  “Терроризм” гэдэг аюул одоо болоод хойч ирээдүйд дэлхий нийтийн хэмжээнд нэн хүнд асуудал болоход ойрхон,  аюулын хүрээ нь чимээгүй үргэлжилэн тархаж аажмаар хүрээгээ тэлж байна.

Ийм учраас аливаа улсын “үндэсний аюулгүй байдал” гэдэг асуудал урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хурцаар тавигдах боллоо. Бидний бодож байгаагаар ОХУ-ын хувьд терроризмын асуудал маш хурц  асуудал болж хувираад байгааг дэлхийд тэр бүр ойлгоогүй, ойлгоход жаахан хол санагдаж байна. Синайн арлын орчим онгоц сүйрсэн нь Оросын нийгмийг цочроогоод зогсохгүй дэлхий нийтийг цочроосон нь үнэн. Энд улс бүр аюулгүй байдал хангах  түвшинг яаралтай дээшлүүлэх, улмаар хамтарч шийдэх нь чухал гэдгийг харууллаа. Ер нь аюулгүй байдлыг хангана гэдэг  маань асар өндөр үнэ өртөгтэй арга хэмжээ. Харамсалтай нь улс бүр  энэ аюулыг бүрэн ойлгодоггүй, үйл явдал болоод өнгөрсний дараа аюул хаана байсныг олж хардаг нь өөрөө асуудал болчоод байна гэжээ.

            АБНЕУ-ын аялал жуулчлалын сайд Хишам Заази өдөр тутмын мэдээллийн “Ал Ахрам” сонинд  манай улс дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувь, валютын урсгалын 7 хувь, жилд 7,5 млрд валютыг аялал жуулчлалаас олдог байсныг терроризмын аюул таслахад хүргэж байгаа нь тун харамсалтай хэрэг гэж мэдээлжээ. Хорлон сүйтгэх ажиллагаа гэж хорлон сүйтгэхийг л хэлдэг шиг  онгоцны сүйрэл Египет улсын эдийн засагт  нь давхар цохилт өгөх шиг боллоо.

 ОХУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганы индэр дээрээс дэлхий нийтэд хандаж хэлэхдээ: Улам бүр хүрээгээ тэлээд байгаа терроризмын аюулын эсрэг  Олон улсын хэмжээнд өргөн фронтоор хүчээ нэгтгэн далайтай тэмцэх нь чухал болоод байгааг одоохондоо тэр бүр бүрэн ойлгоогүй байна” гэж анхааруулсан нь тэр дэлхийн хүн зүгээр ч нэг хэлээгүй гэдэг нь ойлгомжтой юм.

            Үүсээд байгаа,  шинээр гарч байгаа аюулын нөхцөл байдал улс, орон бүрийг хариуцлагатай байх, өөрийн аюулгүй байдлаа хангахад цаг алдалгүй ул суурьтай анхаарахыг сануулсаар байна. Энэ сайн биш үйл явдлууд  чинь магадгүй шинэ дайны угтвар байж болох талаар ч судлаачид ярих хэлэх боллоо. “Исламын улс” гэдэг бүлэглэл нь зүгээр ч нэг шашинд үнэнч сахалтай дайчид биш энэ бол хөрөнгө санхүүгийн том групп, эдийн засгийн онцлог  нөхцөлтэй  өрсөлдөөн, цэрэг-улс төрийн холын зорилготой  аюул байж болох талтай.

            Терроризм гэдгийг ямар нэг хэлбэрээр аль болох үндэслүүлэхгүй байхад бодлогоо чиглүүлэхээс гадна аюулаас хол байхад  нэг хууль тогтоомж гаргаад жаахан судалгаа хийснээр  үр дүн гарахгүй юм шиг байна. Бусдын сургамж, алдаан дээр дүгнэлт хийж, хамтын амьд холбоотой байх талаар дэлхий анхаарч, улс бүр энэ чиглэлээр нээлттэй хандах хандлага бий болж санаа нь зовниж эхэллээ.  Аюулгүй байдал хангах арга хэмжээг бүх түвшинд өргөн хүрээтэй авч хэрэгжүүлснээр ард түмэнээ, эх орноо хамгаалах дархлаатай болж байж үр дүн гарна  гэдэг нь амьдрал дээр харагдлаа шүү гэж  дэлхий дохио өгөөд байна уу даа..

            Хойд хөрш маань Төв ази, Дорнод европ, Кавказын бүс нутагт хамтарсан аюулгүй байдал хангах зорилготой Агаараас эсэргүүцэн хамгаалах нэг болон нэгдсэн системийг бүсчилэн байгуулахаар төлөвлөж Армени зэрэг улстай зөвшилцөлд ороод эхэллээ.

Даяаршлын давалгаа эрсдэлтэй, цаг төр ороо бусгаа, ертөнц хувьсамтгай энэ цаг үед манай улс ч гэсэн энэ талаар анхааралгүй орхиж болохгүй тэр тусамаа Батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагууд хамтран  соргог байхад илүүдэхгүй. Ингэхэд энэ ажилд зарцуулах 2016 оны төсөв маань яаж батлагдаж,  хэн энд санаа тавьж байгаа бол.  Сэтгүүлч Григорий Гуреевын 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр “Утро” сайтад бичсэн нийтлэлээс сэдэвлэв.

            Судлаач Ж.Амгалан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл