8o
Улаанбаатар хот
mobile menu

“Оюутан цэцэр" сургалтын бүртгэл ирэх сарын 9 хүртэл хүртэл явагдана

2017-02-24 13:10:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийн талаар өнөөдөр Батлан хамгаалах яам,  Нийслэлийн Цэргийн штаб, Монголын оюутны холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ. “Оюутан цэрэг” сургалт хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийт 2400 орчим оюутан хамрагдсан байна. Тус сургалт энэ жил шинэ батлагдсан журмаар зохицуулагдан хэрэгжихийг Нийслэлийн Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр хэллээ.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2017 онд “Оюутан цэрэг” сургалтад 1000 оюутныг хамруулахаар болсон байна. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курсын 18 нас хүрсэн оюутан тус сургалтад хамрагдах боломжтой. Бүртгэл явагдаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.

Бүрдүүлэх материал:

  • Сургалтын голч дүн (2.8-аас дээш)
  • Иргэний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)
  • Сургуулийн тодорхойлолт (сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт)
  • Сургалтын дүнгийн хүснэгт
  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Бүртгэл хийгдэж буй газрууд:

  • Баянгол дүүрэг Хүүхэд хөгжлийн төв
  • Баянзүрх дүүрэг            ЗДТГ-ын хурлын танхим
  • Сонгинохайрхан дүүрэг ЗДТГ-ын байранд
  • Сүхбаатар дүүрэг ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний байранд
  • Хан-Уул дүүрэг Соёлын ордонд
  • Чингэлтэй дүүрэг ЗДТГ-ын байранд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment