8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын улмаас есөн хүн хүнд, хөнгөн гэмтжээ

2017-02-24 15:45:18

Энэ сарын 23-нд буюу өчигдөр Замын цагдаагийн албанд нийт 402 дуудлага ирснээс зам тээврийн ослын 325 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр зургаа, явган зорчигч мөргөж гэмтээсэн ес бүртгэгджээ.

Тодруулбал, СХД-ийн нутаг Баянхошууны замд Fit маркийн автомашины жолооч М нь явган зорчигч, 6 настай С-г мөргөж гэмтээсэн. Төв аймгийн Баянцагаан сумын нутаг УБ-аас 121 дэх км-т асфальтан замд Sonata-7 маркийн автомашины жолооч М нь T.Pruis-11 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 28 настай Ж, 10 сартай Э нарын 2 хүний амь нас хохирч, 9 зорчигч гэмтсэн байна.

Мөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 26 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment