8o
Улаанбаатар хот
mobile menu

Залилан хийсэн этгээд 13 жилийн ял авчээ

2017-02-23 12:53:00

Баянзүрх дуүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэдийг халамж, зээл тусламжид хамруулна хэмээн залиладаг байсан этгээдэд 13 жил нэг capын ял оноосон байна. Ингэхдээ оноосон ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Шүүгдэгч эмэгтэй иргэн С нь “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлно, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон, гаалийн татварын мөнгө шилжүүл” гэх мэтээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагын захирлуудыг хуурч залилан хийдэг байсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment