УИХ-ын намрын чуулган өндөрлөж, УИХ-ын намрын чуулганы ирц, идэвхийн тоон дүнг танилцуулсан билээ. УИХ-ын намрын чуулганы хугацаанд нийт 166 цаг нэгдсэн хуралдаан хийсэн бол үүнээс хамгийн муу ирцтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү, хамгийн залуу гишүүн Д.Гантулга тэргүүтнүүд хичээл тасалдагаараа тэргүүлсэн билээ. Б.Наранхүү гишүүн 140 цаг тасалсан, Д.Гантулга гишүүн 108 цаг тасалсан байна.
Энэ талаар залуу гишүүн Д.Гантулга хэлэхдээ "УИХ-ын гишүүн гэдэг бол хууль тогтоомжийг судлах, судлаачидтай уулзах, хамтран ажиллах нэг үндсэн ажил нь гэж би ойлгодог. УИХ-ын гишүүн хоёр гол үүрэгтэй нэгдүгээрт иргэний төлөөлөл байх, хоёрдугаарт хуралдаа сууж шийдвэр гаргах. Би 12 цаг тасалсан. Би тасалсан тохиолдолд өөр гишүүнээр картаа уншуулдаггүй. Өглөө ажилтай байсан тохиолдолд чөлөө авахгүйгээр үдээс хойш ирж хуралдаа суудаг" гэсэн хариултыг өглөө.
Д.Гантулга чуулган тасалсан шалтгаанаа тайлбарлав
2017-02-23 09:17:00