8o
Улаанбаатар хот
mobile menu

“Насны хишиг” олгох 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийжээ

2017-02-22 16:58:12

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өндөр настнуудад “Насны хишиг” олгож эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.

Ахмад настанд “Насны хишиг” олгож байхаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн нэмэлт оруулж, Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр насны хишгийг жилд хоёр удаа олгохоор хуульчилсан.

Монгол Улсын 2017 оны төсөвт 20.5 тэрбум төгрөгийг “Насны хишиг”-ийн зардалд зориулан тусгасан бөгөөд 122.0 мянга орчим ахмад настанд жилд 2 удаа 50-250 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Тэгвэл улсын хэмжээнд “Насны хишиг” авахаар 65-69 насны 42 096 өндөр настан, 70-79 насны 52 403 өндөр настан,80-89 насны 17 559 өндөр настан,90-ээс дээш насны 2366 өндөр настан өргөдөл гаргажээ.

Нийт 114 424 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг холбогдох банкуудад илгээж, 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийсэн байна. Ингэснээр ахмадууд энэ сарын 20-ноос эхлэн “Насны хишиг”-ээ авч эхэлсэн гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
энэ насны тоогоо хардаа 65-с дээш настай хүмүүс хэд байна тэтгэвэрийн нас нэмнэ гээд байгаа хүмүүсээ Насаар нь ндш төлүүлчихээд тэтгэвэр тогтоолгох хүмүүс хэд байна
2017/02/22 43.242.242.189
Зочин
насны хишиг гэх мэтчилсэн халамжийн мөнгө тараахаа болвол яасан юм бэ наад их мөнгө чинь урагшаал гарна уу гэхээс монголдоо үлдэх үү
2017/02/22 43.242.242.189
  • Recent
  • Most Read
  • Most Comment