8o
Улаанбаатар хот
mobile menu

“Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал зохион байгуулах хүсэлт тавьлаа

2017-02-22 16:30:31

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй Монгол Улсад суугаа Орос иргэдийн байгууллагуудыг зохицуулах зөвлөлийн дарга Шорваева Татьяна Вильнюсовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Шорваева Татьяна Вильнюсов НИТХ-ын дарга Ц.Сандуйд хандан хэд хэдэн хүсэлтүүдийг тавьсан юм. Тэрбээр “Ирэх тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын өдөр Монгол, Орос иргэд ба Халх голын дайны ахмад дайчдын хамт дэлхийн хотуудад сүүлийн жилүүдэд түгээмэл тэмлэглэж буй “Бессмертний полк” буюу “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал зохион байгуулах хүсэлтэй байна. Мөн “Нээлттэй ертөнц” залуу уран бүтээлчдийн олон улсын фестивалийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг фестивалд 20 орчим улсын залуу уран бүтээлчид оролцдог төдийгүй тэдний авьяасыг тодруулах, хөгжим, урлагийн талаар туршлага солилцох, үндэстэн хоорондын болоод олон улсын харилцаа, холбоог бэхжүүлэх, ёс заншлаа харилцан хүндэтгэх занг төлөвшүүлэх олон давуу талуудтай. Түүгээр барахгүй Улаанбаатар хотол ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний сонирхолыг татах чухал ач холбогдолтой юм. Үүнээс гадна НИТХ-ын дэргэдэх Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийн төрийн бус байгууллагуудын зөвлөлийг байгуулах хүсэлтэй байна. Эдгээр асуудлууд дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтой эсэх тал дээр таны санал бодлыг сонсохыг хүсч байна” хэмээсэн юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Та бүхний тавьсан саналуудыг нааштайгаар хүлээн авч байна. Ялангуа залуу уран бүтээлчдийн фестивалыг дэмжин оролцох болно. Бидний зүгээс зохион байгуулалтаас авахуулаад бүхий л боломжоороо дэмжин ажиллахаа илэрхийлье. Жагсаал зохион байгуулах тал дээр та бүхэн албан ёсны хүсэлтээ холбогдох албаны хүмүүст өгөх хэрэгтэй. Бид судлан үзэж нааштайгаар шийдэхийг хичээх болно” хэмээлээ. Мөн “НИТХ-ын дэргэд дэргэдэх Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийн төрийн бус байгууллагуудын зөвлөлийг байгуулах нь зүйтэй” гэдгийг хэллээ гэж нийлслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Нөгөө Амараа амьд бол урьж жагсааж байгаад толгойг дахин хагал. Сандуй минь Амараа, өтгөн хөмсөгт УлаанЖамсран мэт монголын бүх пашистын толгойд боодканы шил зоо. Гадаад ТББ-ын үндсэн ажил болТЭР.
2017/02/22 202.9.41.142
  • Recent
  • Most Read
  • Most Comment