
Төрийн орон сууцны корпорац “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг ирэх гуравдугаар сараас үргэлжлүүлээх болжээ. Тодруулбал, “Буянт-Ухаа 2” хорооллын 68.59 ам метр талбайтай гурван өрөө 214, аймгийн төвүүдэд байгаа 146 орон сууцыг энэхүү хөтөлбөрт хамруулан түрээслэх юм байна. Өмнө нь материалаа өгсөн ч хөтөлбөрт хамрагдаж чадаагүй иргэдийг ирэх сараас дахин бүртгэж материалыг нь шинэчлэхээр болжээ. Харин шинээр бүртгүүлэх хүмүүсийн материалыг дөрөвдүгээр сард хүлээж авах юм байна.



