8o
Улаанбаатар хот
mobile menu

Ким Жон Намын амийг нэхэхээр хүү нь иржээ

2017-02-22 09:00:00

Хойд Солонгосын удирдагчын эцэг нэгт ах Ким Жон Намын 20 гаруй настай хүү Ким Хан Сол өнгөрсөн шөнө Малайзад ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Малайзийн эрх баригчид Ким Жон Намын цогцсыг гаргаж өгөхөөсөө өмнө ДНХ-ийн шинжилгээ хийж, төрөл төрөгсдийнтэй нь харьцуулж талийгаачийг мөн болохыг тогтоохоо зарласан. Ким Хан Сол өнгөрсөн шөнө Макаогоос ирсэн нь ийм шалтгаантай бололтой.

Хан Сол нь 1995 онд Пьёньянд төрсөн. 2000-аад оны эхээр эцэг нь Хойд Солонгосын удирдагчийн хайр ивээлээс гарсны дараа Макаод нүүж ирсэн гэдэг. Түүний ирснийг баттай гэрчлэх хүнгүй байгаа ч Ким Жон Намын цогцсыг хадгалж байгаа Куала Лумпурын эмнэлэгт өнгөрсөн шөнө хөл хөдөлгөөн ихтэй байсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Шөнийн 01:40 цагт 10 гаруй тусгай албаны ажилтан суусан дөрвөн ширхэг хамгаалалттай 4WD автомашин эмнэлгийн хашааны хаалгаар нэвтэрсэн байна.

Мөн энэ үед нэмэлт цагдаагийн хамгаалалт гарсан байжээ. Эмнэлгийг сахиж байгаа хэвлэлийнхэн өглөө болтол хүлээсэн ч Хан Солын дүрийг олж хараагүй гэнэ.

Макаогоос ирсэн Air Asia компанийн онгоцны зорчигчид болон ажилтнууд ч Хан Сол хамт ирсэн гэх ажиг сэжиг мэдрээгүй гэдгээ сэтгүүлчдэд ярьжээ.

Малайзийн эрүүл мэндийн сайд Ким Жон Намын шинжилгээний хариу хамгийн эртдээ Лхагва гарагийн өглөө гарна гэж мэдэгдээд байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл