УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан "Фортуна" Батбаяр нарыг цагдан хорилоо. Тэднийг Хөгжлийн банк болон бондуудуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан АТГ-аас байцаасан ч үргэлжлүүлэн хорьж шалгахаар болсон байна. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан байна.