8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийгмийн даатгал төлөхгүй байх арга замыг хайж л таарна

2017-02-21 14:40:00

ОУВС-тай эрх баригчид өнгөрсөн 2016 оны 7, 8 дугаар сараас эхлэн энэхүү хэлэлцээрт хүрэхийн төлөө нэлээд удаан хугацаанд, амаргүй байдалтай, тал талаасаа өөрсдийн байр суурь санал бодлоо уралдуулсан гэдэг. Улаанбаатар хотод ч, Вашингтон хотод ч хэд хэдэн үе шаттайгаар явагдаж, өнөөгийн түвшинд иржээ. Ойрмогхон гэхэд л ОУВС манай улс хэлэлцээрийн ширээний ард 18 хоног суужээ. Мэдээж хэрэг мөнгө  өгөх гэж буй нь маш их гэдийнэ. Авах гэж бас улам их бөхийнө. Гэтэл манай эрх баригчид хэлэлцээрт орохдоо жинхэнэ зөв тохиролцоонд хүрэлгүй зөвхөн төрийг хамгаалах, бэхжүүлэхэд хамаг анхаарлаа хандуулсан гэж дүгнэж болохоор байна. Үүр шөнийн заагаар гэдэгчлэн хамаг олон амарчихсан, монгол түмний уламжлалт цагаан сарынхаа бэлтгэлийг хэдхэн бор төгрөгтөө тааруулан бэлтгэж байх цагаар хам хум хурал зарлаж ёстой нэг нийгмийг бужигнуулж, хямрааж орхив.

Сар шинэ дөнгөж хуучирмагц л эгэл жирийн иргэдийн амьдралд шууд нөлөөлөх шийдвэрээ Засгийн газар саналаа УИХ ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэн батлуулах гэж дайрна. Хагас, бүтэн сайн өдөр гэлтгүй ээлжит бус чуулган зарлаж мэднэ.

Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг  нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээ авахаар тусгасан байгаа.

Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс

Хүн амын орлогын албан татврыг орлогоос шалтгаалан 10-20 хувь  шатлалтай нэмэх

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх

Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар

Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар

Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж,  2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон.

Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар таван хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэх

Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллах зэрэг найман арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх талаар цухас өгүүлье. Нэмсэнээр засаг хэр хожиж, ард хэрхэн хохирох вэ. 

НДШ -ийг ийн нэмэгдүүлнэ
Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн тухайд

2018 онд 2 хувиар,
2019 онд 1 хувиар,
2020 онд 2 хувиар нэмэгдүүлнэ.
Одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 11 хувь төлдөг байсныг 2018 онд ажилтан, ажил олгогч тус бүр нэг нэг хувиар нэмэгдүүлэх тооцоолол хийсэн. 

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хувь хүний НДШ 11.5 хувь, ажил олгогчийнх 12.5 хувь болно. 2020 оны  нэгдүгээр сарын 1-нээс хувь хүний НДШ 12.5, ажил олгогчийнх 13.5 хувь болж нэмэгдэнэ.

Шимтгэлийг чинь нэмнэ, насыг чинь нэмнэ гээд байгаа нь алсдаа чамд тэтгэвэр өгөхгүй гэсэнтэй агаар нэг бус уу.

Цаашдаа аж ахуйн нэгж байгууллага, хувь аль болох нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй арга замыг хайж л таарна. Монголчуудын татвар, шимтгэл төлж байгаа нийгмийн сэтгэхүйг ингэж хямрааж болохгүй л болов уу. Дөнгөж л ил болж буй эдийн засаг далдын далд уруугаа шилжих биз.

Гэхдээ энд бас нэг “но” байна. Нийгмийн даатгалын дээд байгууллага нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл. Засгийн газрын, даатгуулагч болон ажил олгогчдыг төлөөлсөн талуудаас тэгш оролцоотой бүрдсэн энэхүү зөвлөлийн гишүүн нь нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх талаар огт мэдээгүй байгаад учир байна. Үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын тухай  хууль тогтоомж нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар  санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх үүрэгтэй.

Хэлэлцээр явагдахаас өмнө, эсвэл дундуур нь Нийгмийн даатгалын зөвлөл нь хуралдаж санал, дүгнэлтээ өгөх бүрэн эрхтэй гэж үзэж байна. Ийм л маягтай тохиролцооны зүйл заалт бүр бүрдсэн бололтой.Хэсэг бүлэг эрхтэн дархтаны цээжний хонжоогоор бидний цаашдын амьдрал өрнөнө гэхээр үнэн дээ л харамсмаар байна.                                   П.Од

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Нийгмийн даатгал төлж яадгийн. нэг их хууль ярьсан, ард түмнээ дээрэмдсэн луйварчингууд.
2017/04/17 202.21.96.238
Жуураг
Оффшорт байгаа мөнгөө л оруулаад ирээч дээ. АН ба МАН хамаагүй бүгдээс нь аваач. Хараад байхад энэ жагсаалтанд инхэнхи нь МАн гишүүүд дарга нар байнлээ. Тэднээсээ айгаад авч чадахгүй байна уу???
2017/03/18 202.179.27.64
Зочин
Нийгмийн даатгал төлөөд ч яадын. Тэртээ тэргүй үр шимийг нь хүртдэг биш.
2017/02/22 202.179.26.79
Болиочээ
Тэр хэдэн тэрбумаар нь татвараас чөлөөлүүлж байгаа УИХ-ын гишүүдийн компанихаа татварыг эхлээд аваачээ. Номтойбаяр, бас хэн билээ нэг авгай 2 л гэхэд 13 тэрбум төгрөгийн татварын өрөө 0-лүүлж байгаа.
2017/02/22 202.179.26.79
MGL
ER NI BID 65 NASLAHGUIGEES HOISH TER NIIGMIIN DAATGALIIG NI TEGVEL TOLOHGUI BHAD YADGIIN ...OFSHORCHDOOSOO EHLEED TATBARAA AVNA BIZ LALRUUD
2017/02/21 202.70.46.236
АРД ТҮМЭН ЭНЭНИЙ ТӨЛӨӨ СОНГООГҮЙ ШҮҮ
МОНГОЛ УЛСЫН ТӨР БАРИГЧИД МАН-ААР НЭГДСЭН ЭНЭ ХҮМҮҮС ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ БОДОХ СЭХЭЭ БАЙХГҮЙ, НАМЫНХАА БОДЛОГЫГ ТӨРИЙН БОДЛОГООС ДЭЭГҮҮР ТАВЬЖ АРД ТҮМЭНДЭЭ ӨГСӨН АМЛАЛТАА ХӨСӨР ХАЯЛАА.
2017/02/21 202.9.41.212
Болд
Чойжилсүрэн, Баяртсайхан, Нямдорж дөрвөдүүдийн засаглалын үед бид ингээд бүр гуйлгачин болох юм байна л даа ХУ-намын нөгөө сайхан амлалт энэ үү ??????????????
2017/02/21 202.179.31.38
Тэтгэвэрийн нас
Юу нь 45 насныханд хуртэл ажил олдохгуй гэж тэрнээс чинь доошоо болсон байхад.35 хурсэн хун ажил хайгаад асуувал улэг гурвэл олоод харчихсан юм шиг л аашилна.пуу пап хаанаас ирсэн олдвор вэ гээдл дуус
2017/02/21 59.102.76.207
Балагтай Чой
Балагтай Чойжилсүрэнгийн балаг олон түмний нуруун дээр бууж эхэллээ
2017/02/21 103.11.194.78
наран
66 хүрч чадахуу 55-с дээш насныханд ажил олдох уу одоо 45-с дээш настай хүнд ажил олдохгүй байхад
2017/02/21 43.242.242.189
зочин
160 000 албан хаагч арай их бна, компаниудыг ялгаварлаж гаалийн болон бусад татвараас чөлөөлөхөө болих
2017/02/21 103.57.92.158
БАТ
66 НАС ХҮРТЛЭЭ АЖЛААД 1 , 2 ЖИЛ ТЭТГЭВЭР АВААД ҮХНЭ ГЭДЭГ АРАЙ Л ХАРГИС БУС УУ
2017/02/21 5.136.161.48
Bayaraa
Ofshorchdoosoo munguu tataatchee ehleed
2017/02/21 66.181.189.44
  • Recent
  • Most Read
  • Most Comment