8o
Улаанбаатар хот
mobile menu

ФОРБЕС: ОУВС-ийн тусламж түүхий эдийн үнийн хамаарлаас үүссэн хямралаас гаргана

2017-02-21 10:38:00

Нийгэм эдийн засгийн асуудлаар дагнан бичдэг "Форбес" сэтгүүлийн сэтгүүлч, эдийн засагч Тим Ворсталл хоёрдугаар сарын 19-ны нийтлэлдээ Монголын нийгэм, эдийн засгийн байдлыг бичиж, ОУВС болон бусад холбоотон гишүүн орноос авсан 5,5 тэрбум ам долларын тусламжыг зөв эсэхийг шинжээчийн үүднээс дүгнэн бичсэн байна. Ийнхүү дараах нийтлэлийг Чухал.мн вебсайтын уншигчдадаа орчуулан хүргэж байна.

ОУВС Монголын Засгийн газарт эхний ээлжид 440 сая ам.долларын зээл өгөхөөр болсон бөгөөд энэ нь тус улсад олгогдох нийт 5.5 тэрбум ам.долларын зээлийн нэг хэсэг юм.Энэхүү мөнгө нь түүхий эдийн үнийн хамаарлаас үүссэн хямралаас Монгол Улсыг гаргахад тусална.

Өнгөрсөн ням гарагт ОУВС болон бусад хамтран ажиллаж буй байгууллагууд зөвшилцөлд хүрч Азийн хойд зүгт орших Монгол Улсын Засгийн газарт эдийн засгийн хямралаас гарахад нь дэмжлэг болгон 5.5 тэрбум ам.долларын зээл олгохоор болсон талаараа мэдэгдсэн. ОУВС-ийн Захирлуудын зөвлөл Монголын хүсэлтийг ирэх сард хэлэлцэж батлах ёстой юм.

Монголын Засгийн газар болон ОУВС-ийн төлөөлөгчдийн хийсэн хэлэлцээрээр ОУВС 440 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох аж. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон БНСУ-аас нийт 3 тэрбум ам.долларын зээл авах нөхцөл бүрдсэн ба Хятадын Ардын банк Монгол Банктай хийсэн хоёр тэрбум ам. долларын своп хэлцлийн гэрээгээ гурван жилээр сунгасан талаар ОУВС-аас гаргасан мэдэгдэлд онцолсон байна.

ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үндсэн зарчим нь стандарт болчихсон зүйл. Засгийн газар хэтэрхий их зарлага гаргадаг байсан бол одоо аль болох бага мөнгө зарцуулах шаардлагатай ба ОУВС нь бүх зүйл ном журмаараа явж байгаа эсэхийг хянаж, тухайн улсын эдийн засгийн  батлан даагчийн үүргийг гүйцэтгэх юм.

Бодит байдал дээр эдийн засгийн хямралд өртсөн улсад дэмжлэг болох үүднээс ганц ОУВС зээл олгоод байгаа юм биш. Ихэнх тохиолдолд эдгээр мөнгөний ихэнхийг хувийн ашиг сонирхол өвөртөлсөн эрхмүүд гаргах ба хувийн хэвшлийнхэн эдгээр албан ёсны зээлдүүлэгч нарын шийдвэрийг дагадаг. ОУВС энэ мөнгөний хэсгийг гаргадаг нь үнэн ч нийт зээлийн 10 хүрэхгүй хувь нь л тус байгууллагаас гардаг. ОУВС нь чухам яг ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэвэл албан ёсны зөвшөөрлийг нь л олгодог юм.

Эрдэс баялаг, ашигт малтмалаар баялаг Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ огцом буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт уналтад орсноос болж эдийн засгийн хямралд өртсөн.

Өргөн уудам хээр тал, бэлчээр нутаг, таван хошуу малаар баялаг Монгол улсын гол экспортын бүтээгдэхүүн нь ноолуур байв. Газар доор байх зэс, вольфрам, нүүрс зэрэг баялгуудын үнэ цэнийг олон хүн мэддэггүй байв. 2000-аад онд эдгээр байгалийн баялгийн үнэ цэнийг мэдэрч эхэлсэн ба хүн төрөлхтний түүхэнд хамгийн том эдийн засгийн өсөлтийг харуулсан БНХАУ-ын хажууд Монгол Улс оршин тогтнож байсан нь маш ашигтай байв. Монголд гадаадын хөрөнгө оруулалтын том урсгал орж ирэн, ДНБ өсөв. Гэтэл юу буруугаар эргэв ээ.

Байгалийн эрдэс баялгийн өсөлт, түүнийг тойрсон шуугиан нэг л өдөр дуусдагийн нэг жишээ болж өнгөрсөн юм.  Засгийн газар эдгээр баялгаа экспортолж, аль болох их мөнгө олохыг зорьсон. Хятадын түүхий эдийн сонирхол буурчихсан байхад ч тэд зогсоогүй. Тэд ямар ч буруу зүйл хийгээгүй. Зүгээр л тэд түүхий эдийн үнэ өндөр хэвээр байна гэж хэт их найдсан хэрэг. Эдийн засгийн хохирлоо нөхөх гэж хичээсэн ч энэ нь уул уурхайгаас хамааралтай эдийн засагт амжилт олдоггүйн жишээ энэ.

Эх сурвалж: Forbes

 Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MONGOL MAL
TEGEED HUJAA NARAASAA TER ZEELEE AVAAD ATGAND N OROOD SUULD N GAZAR NUTGAA HURAALGAH GUI JUDAA. TERTEI TERGUI TUSLAMJ HEREGTEI GEJ GUICHAAD YUM BOLGONIG UGUISGEED MALNAASAA DOOR MALNUUD DAMPUURLAA
2017/02/21 83.228.157.242
энхээ
Улсын төсвийг сургууль, эмнэлэг, цэцэрлэг, станц гэх мэт хөгжил дагуулсан хөрөнгө рүү биш жилдээ хэдхээн хүн явдаг орон нутгийн зам, хэрэгтэй хэрэггүй тендер гээд хувьдаа завшаад дууссан.
2017/02/21 202.126.89.165
энхээ
Түүхий эдийн уналтаас илүү эдийн засгийн бодлого барих ёстой төрийн албан хаагч, удирдлагуудын боловсролын болон ёс зүйн уналт илүүтэй хямралд оруулсан.
2017/02/21 202.126.89.165
  • Recent
  • Most Read
  • Most Comment