8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

2017-02-20 16:14:31

Дэлхийн 15 орны 178 тамирчин өрсөлдөж буй 30 сая воны шагналын сантай Солонгосын Ой тогтоолтын тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж байгаа билээ.

Дөнгөж сая "Images" төрөлд бага насны ангилалд өрсөлдсөн "Memoriad" оюуны олимпийн хүрэл медальт Б.Хангал (12 нас), дунд буюу өсвөрийн ангилалд өрсөлдсөн Их Мастер Б.Ариунсанаа (15 нас) нар Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.Эхний өдрийн дөрвөн төрлийн тэмцээний дараах байдлаар 178 тамирчнаас шилдэг 10-ын 4 нь манай тамирчид буюу ОУ-ын Их Мастер Н.Энхшүр, Н.Мөнхшүр ихрүүд дэлхийн шилдэг тамирчдын урд бичигдсэн.

Манай тамирчид нас насны ангилалдаа маш сайн оролцож байгааг бөгөөд тэд өчигдрйин байдлаар авах боломжит 63 медалиас 17 медаль хүртэж багаар нэгдүгээрт бичигдээд байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл