8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтууруулах ундаа хэрэглэсэн 71 жолоочийг илрүүллээ

2017-02-20 14:41:10

2017 оны 02 дугаар сарын 18,19-ний буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 552 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 422 дуудлага бүртгэгдлээ.

Зам тээврийн ослын улмаас 20 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 16 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн 14 /үүнээс 2 хүүхэд гэмтсэн/ бүртгэгджээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 6 байна. Хэргийн газрыг орхин явсан хэрэг 1 бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 71 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Шархадны замд амины T.Harrier маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч 5 настай Г-г мөргөж гэмтээсэн байна. Мөн СБД-ийн нутаг 901-р байрны урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч хөгжлийн бэрхшээлтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.2017 оны 1-р сард улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 36 хүний амь нас хохирсоны 10 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
shiitgel ni hunguhun bolohoor yaj ch buurahav dee
2017/02/20 202.179.24.156