8o
Улаанбаатар хот
mobile menu

Шар хантаазтангууд нийслэлийн удирдлагуудад хандан зөвлөмж гаргалаа

2017-02-20 13:59:00

“Нийслэлийн зам талбайн үйчлэгчдийн 5-р зөвлөгөөн” өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн билээ.Тэгвэл тус  зөвлөгөөний үеэр иргэдэд хандан “Ил задгай хогоо хаяхгүй, хогийн саванд хогоо хаяж, зам талбай цэвэрлэж байгаа үйлчлэгчдийг хүндэлцгээе” гэсэн уриалгыг гаргасан байна.

Мөн зөвлөгөөнд оролцогчид нийслэлийн удирдлагуудад хандан нэгэн зөвлөмж гаргажээ. Тус зөвлөмжинд:

Зам талбайн цэвэрлэгээний үнэ тарифыг зам, замын байгууламжийн төрөл, хэлбэр, цаг уурын нөхцөл байдлаас хамааруулан тооцдог шинэ тарифыг тогтоох

 

  • Хот тохижилтын тусгай зориулалтын багаж хэрэгсэл, машин техникийн хангамжийг сайжруулах

 

  • Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний хяналт үнэлгээний системийг боловсронгуй болгох

 

  • Нийслэлийн иргэдийн соёлыг дээшлүүлэхэд төрөл бүрийн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх

 

  • Зам талбайн үйлчлэгчдийг АВТОБУСАНД үнэгүй зорчих асуудлыг шийдвэрлэх

 

  • Зам талбайн үйлчлэгчдийг эрүүл мэндийг үзлэгт хамруулдаг болох

 

  • Хот тохижилтын байгууллагуудын дунд ур чадварын уралдаан тэмцээн зохион байгуулах

 

  • Хот тохижилтын байгууллагын ажилчдыг гадаад дотоодод аялуулах гэсэн зөвлөмж хүргүүлсэн байна. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энэ хүмүүст Баярлалаа гэж хэлэх ёстой
Та бүхэнд талархаж явдаг шүү
2017/02/20 49.0.207.172