8o
Улаанбаатар хот
mobile menu

“Жи тайм” сүлжээнийхэн иргэдийг залилсан хэвээр байна

2017-02-20 12:05:29

“Жи тайм” гэх сүлжээний захирал Ж.Маратыг оргон зайлах гэж байхад нь Чингис хаан олон улсын нисэх буудлаас цагдаа нар баривчилсан талаар өнгөрсөн 7 хоногт мэдээлж байсан билээ. Тэгвэл Ж.Маратын хамтрагч гэгдэх гурван хүнд мөн хилийн хориг тавьжээ. УМБГ "Жи тайм"-ын гэх хэргийг шалгаж байгаа бөгөөд уг сүлжээнд ороод хохирсон иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Уг луйврын сүлжээнд орсон иргэдийн ихэнх нь төрийн алба хаагч нар байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байгаа юм. Цагдаагийн байгууллага тус хэргийг шалгаж эхэлсэн ч “Жи тайм” сүлжээнийнхэн иргэдийг залилсан хэвээр байгаа аж. Тодруулбал, “Жи тайм” гэх сүлжээ олон салбартай бөгөөд Туул рестораны чанх урд талд орших “Центр-34" төвийн 408 дугаар өрөөнд мөн хүн элсүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тус төвийн сүлжээний хүмүүс  иргэдийг ятгаж элсүүлж байгаа аж. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment