Өнгөрсөн баасан гариг буюу 2-р сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн С.Жавхлан Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар оржээ.Учир нь тэрбээр дуулж байхдаа олсон орлогоосоо улсад хүн амын орлогын албан татвар төлж байгаагүй аж. Татварын ерөнхий газар улсад төлөх ёстой татварыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна.Хэрвээ УИХ-ын гишүүн С.Жавхлан хүн амын орлогын албан татвараа нөхөн төлөхгүй бол дансыг нь хаах, орлогыг нь шууд аргаар татварт хураах гэх мэтээр шийдвэрлэх боломжтой байдаг аж.
УИХ-ын гишүүн С.Жавхлан "нуусан" татвараа эргэж төлнө
2017-02-20 11:41:00