БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам нийгмийн сүлжээ Facebook-т өөрийн байр суурийг илэрхийлсэнтэй холбоотойгоор амь насаа алдсан байж болох юм гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрөөр гарсан билээ. Ким Чен Нам нь хуудсан дээрээ зураг мөн хувийн мэдээллээ байрлуулжээ. Тухайлбал, тэрээр Женев дэх олон улсын сургууль мөн түүнчлэн Москвад Франц лицейд суралцсан байна. Энэхүү мэдээллүүдийг ил болгосон нь түүнийг үхэлд хүргэсэн байх гэж Өмнөдийнхөн үзэж байгаа аж.
Одоогийн байпдаар цагдаагийнхан шуурхай ажиллаж уг хэрэгтэй холбогдуулан хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйг баривчлаад байна. Мөн бусад этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэллээ.
Ким Чен Нам ямар шалтгааны улмаас амиа алдсан нь өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм. Тэгвэл Ким Чен Намыг хэрхэн хордуулж буй үеийн хяналтын камерийн бичлэг олдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Эхний сэжигтэн буюу цагаан цамцтай бүсгүй Ким Чен Намын амыг цагаан даавуугаар хааж буйгаар уг бичлэгт бичигджээ.
Ким Чен Нам бусдад хорлогдож буй үеийн бичлэг олджээ
2017-02-20 09:41:01