Сангийн яам болон ОУВС , Монгол банктай хамтарсан хэвлэлийн хурал өнөөдөр хийлээ. Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээр дуусгавар болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС 440 сая ам.долларын зээлийг өгөхөөр болжээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС-тай хийх хэлэлцээр амар байсангүй. 2017 оны төсвийн алдагдлыг 14.2 хувьтай байхаар тооцлоо. Төсвийн тэнцлийг сайжруулахаар хөтөлбөрт тусгасан. ОУВС-тай хийсэн хэлэлцээрээр үнийг тогтвортой байлгаж, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Энэ оны төсөвт тодотгол хийнэ гэж байв.
Монгол Улсад нийтдээ эдийн засгийн хүндэрлээс гарахад, 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай . Хятадын ардын банкнаас хоёр тэрбум ам. доллар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон олон улсын байгууллагуудаас 3 тэрбум ам.доллар мөн орж ирэх нөхцөлд бүрдсэн нь хэлэлцээрийн үр дүн. Мөнгөний бодлого, банкны салбар, төсвийн бодлого гэсэн гурван үндсэн чиглэлд тодорхой хүрээнд бодлогын зохицуулалт орох юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 онд эдийн засаг 0.1 хувиар өсөж, 2019 онд 8.1 хувийн өсөлт үзүүлнэ гэж тооцооллоо. Мөн хэрэглээний индекс, гадаад худалдааны эргэлт, экспорт, импортыг хэмжээг шат дараатай нэмэгдүүлэхээр холбогдох төлөвлөгөнүүдийг боловсруулсан болно. Харин валютын нөөцийг энэ онд 1.620 тэрбум, 2018 онд 2.770, 2020 онд 3.838 тэрбумд хүргэхээр тооцоо хийсэн байна.