8o
Улаанбаатар хот
mobile menu

"Насны хишиг"-ийг ирэх даваа гарагаас олгоно

2017-02-19 09:00:00

Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө 65-аас дээш насныханд тэтгэврээс нь гадна “Насны хишиг” хүртээж байх хуулийг УИХ-аас батлаад буй. Хишгийг олгохын өмнө бүртгэл хийсэн. Энэ ажил дуусах шатандаа орж, ирэх долоо хоногоос ахмадуудад “Насны хишиг”-ийг олгохоор болоод байна.

Бүртгүүлсэн ахмадуудын мөнгийг энэ сарын 20-ноос буюу ирэх даваа гаригаас эхлэн “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкны дансаар дамжуулан олгохоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан ажиллаж байгаа юм.

Хоёрдугаар сарын 17-ний байдлаар 103 мянган ахмад хишгийг авах хүсэлтээ гаргажээ. 2017 онд нийт 122 мянга орчим ахмад “Насны хишиг” хүртэх тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан. Хишгийг авахын тулд ахмадууд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн газарт бүртгүүлж өргөдөл гаргахаар журамд тусгасан.

УИХ-аас 2017 оны төсөвт “Насны хишиг” олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан билээ.65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөг тус, тус олгохоор хуульд заасан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл