8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёрдугаар сарын 18-19- нд шилжих шөнө бууз хөлдөхүйц хүйтэн хононо

2017-02-18 12:26:10

2017 оны  хоёрдугаар сарын 13-20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурна. Салхи 14-15,18-нд зарим газраар 15-17м/с хүрч ширүүснэ. 15-16-нд хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 23-28 градус өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 15-20 градус өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зарим газраар цас,19-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 14-15-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 15-17-нд хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус өдөртөө 11-16 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна

Зүүн аймгуудын нутгаар: 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.Салхи 15,19-нд зарим газраар 14-16м/с, 17-18нд 7-12м/с хүрч ширүүснэ. 13-14-нд хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 15-наас хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна.  

Говийн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 15-нд зарим газраар 15-17м/с хүрч ширүүснэ. 16-17-нд хүйтэрнэ. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл