Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн эцсийн үр дүнгийн талаар энэ долоо хоногийн сүүлээр албан ёсны мэдээлэл өгнө гэдгээ өмнө нь мэдэгдээд байсан.
Сангийн яамнаас уг асуудлаар өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг дээр мэдээлэл хийж, өнөөдөр /2017.02.17/ Засгийн газрын хуралдаанаар оруулж байгаа юм. Улмаар хэлэлцээрийн үр дүнгийн талаар хоёрдугаар сарын 19-ний Ням гаригт Сангийн яамнаас 11:00 цагт, ОУВС-гаас 13:00 цагт Төрийн ордны В танхимд Хэвлэлийн бага хурал хийхээр зарласан байна.