8o
Улаанбаатар хот
mobile menu

Жи тайм сүлжээнд элссэн 15000 хүн бүгд хохирогчид уу

2017-02-18 09:00:00

Улсын мөрдөн байцаах газар ойрын өдрүүдэд олон хүний хөлд дарагдаж, Жи тайм гэх сүлжээгээр луйвардуулсан гэх олон мянган иргэдийн өргөдөлд овоорох нь. Өчигдрөөс буюу хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өргөдөл хүлээн авч эхэлсэн бөгөөд эгч дүү, хамаатан садан, найз нөхөд гэхчлэн хэлхэлдэн ирцгээж байна.

Тэднийг өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, төсөл хөтөлбөрт элсэх үеийн гэрээ, гэрчилгээний хуулбар, цахим хэлбэрт өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас, хөтөлбөрт элссэн үеийн мөнгөний баримт, урамшууллын холбоотой баримтууд бүрдүүлж өгөх учиртай. Хохирсон гэх хүмүүс ярилцлага өгөхөөс татгалзах нь дийлэнх нь. Өөрөө хохирсон мэт дүр эсгэн зарим зүйлсийг тодруулж авсан юм. Цалин, эмээ, өвөөгийнхөө тэтгэврийн зээлээр элссэн гэх. Эсвэл ар гэрийнхнээсээ нуугаад мөнгө хийсэн гэх ч хүмүүс байна. Цагдаагийн ерөнхий газрынхан сэрэмжлүүлсэн мэдээлэл өгсөөр байтал хэдхэн хоногийн өмнө 2,3 сая төгрөг бариад элчихсэн нөхдүүд олон байна. Бид хохирлоо төлүүлж чадах болов уу гэхчлэн яриа өдөж үзэв. Жи таймын гол эздийг саатуулсан, дансанд нь зургаан тэрбум төгрөг байгаа гэсэн, гадаадын хөрөнгө оруулалттай байсан болохоор мөнгөө авчихна гэсэн амгалан улс ч тэд байх юм. Алдсан хүн арван тамтай гэдэг. Дайрч давшилсан хэрүүл маргаангүй, хүлээцтэй хандаж, өргөдлөө өгцгөөж байсан. Хохирогчдын тоо цаг минутаар хэмжигдэж хэллээ. Жи тайм гэх сүлжээнд одоогоор 15000 хүн элссэн гэсэн мэдээлэл байна. Аргагүй биз дээ. Цахим ертөнцөөр боодол боодол 20 мянгатын дэвсгэрийн нарны цацраг хэлбэрт оруулан барьсан инээсэн ханиасан улсууд зургаа нийтлээд байхаар хэний ч шунал хөдлөх нь мэдээж хэрэг. Одоо илэрсэн нь Жи тайм цаашид өөр нэр устай сүлжээний луйвар хэчнээн илрэх юм билээ, бүү мэд...

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Huuli zuin yam erhiign ugsun HAUYam hurtel gerchilgee olgoson mgl ulsad unen bodit yum uneheer alga daa ezengui turiin emgenel gj tanai site ch bas hudal zuil ih niiteldeg lalriin site fuck!!!!
2017/02/19 202.70.46.209
зочин
Хууль зүйн яам эрх өгчихөөд одоо луйвар гээд байдаг нь юу вэ?
2017/02/19 103.10.20.85
...
Одоо тэр рекламд оролцсон нөхдийг барьж аваад луйварчдын хамсаатнууд гээд цагдаад гомдол гарга даа. Тэгж л хор, шар, хорслоо тайлж дээ. .)
2017/02/19 103.57.93.61
AZ AZ
YAMAR AZAAR TUHAIN UED MUNGU BUTEEGUI UYM BE. YAG EDNII NEG BLH L BLAA
2017/02/19 202.9.43.5
Ard
Газар авахуулахгүй энэсүлжээг таслан зогсоохгүй яасийн өчнөөн олон хон хох ирохыг нь хүлээж бсан юм уу хаашаа юм. Энэ цег ын бруу ш дээ
2017/02/19 66.181.191.170
irgen
Medexgvi! oilgoxgvi yum ene xvmvvsiig xelex vg ch oldoxgvi bn
2017/02/18 66.181.176.31
дагз
Дүү маань баараггүй гээд байхаар нь ганц чадуулчихлаа,өөрөө л мөнгө олж байвал ах дүү ч яамай болжээ үнэндээ
2017/02/18 103.57.92.158
Saruul
Yasan ch khashirdaggui maluud be dee khokhi chini dee zugeer neg zulgen deer geree bariad amidar
2017/02/18 202.179.23.144
хаха
болжээ болж, үхэр монголчууд
2017/02/18 202.9.41.123
Zaa
Naad hohirogch gee.d bgaa nuhdyyd bugd zalilan hiisen Lyibarchin ed nart iyni hohirol bgdin
2017/02/18 139.5.216.111
Жагай тайм
Тэнэгүүдийн мөнгийг авахад ч амархан л даа. Өөрсдөө мөнгө зовж олоогүй нөхдүүд ихэнх нь байгаа.
2017/02/18 202.9.43.84