8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

2017-02-18 08:00:00

Аргын тооллын хоёрдугаар сарын 18, Санчир гараг. Билгийн тооллын 22, Хонгорцог одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 07 цаг 47 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 19 цаг 30 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл