8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: Хүүхэд, эхчүүд, залуус, өндөр настанг баярлуулсан намрын чуулган

2017-02-18 08:30:00

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн шинж чанартай хуулиудыг баталсан нь энэ намрын чуулганы онцлог нь гэж болно. Ахмад настны тухай хуулийг шинэчлэн найруулж батласнаар ахмад настны эрх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоо, амьжиргааг дэмжих, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах зэрэг асуудлыг цогцоор нь тусгаж чадсан хэмээн дүгнэж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч нийгмийн хамгааллын чиглэлээр гарсан дэвшилттэй шийдвэрүүдээс бид онцлох 30 ишлэлийг хүргэж байна.

  1. Ахмад настанд жилд хоёр насны хишиг олгохоор болж ирэх долоо хоногт насны хишгийг олгоно.
  2. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн насны хишгийг олгоно.
  3. Холбогдох хөрөнгийг 2017 оны төсөвт тусган батлуулжээ.
  4. 65-69 настай ахмад настанд тавин мянга төгрөг
  5. 70-79 настай ахмад настанд 80 мянга,
  6. 80-89 настай ахмад настанд 150 мянга,
  7. 90 түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгохоор тогтсон
  8.  Хишгийг жилд нэг,  долдугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн олгох болсон байна.
  9. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр 2017 онд зорилтод бүлгийн 660.000 хүүхдэд 161.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгохоор улсын төсөвт тусгажээ.
  10. Бусад 400.000 орчим хүүхдийн мөнгийг 2019 оноос эхлэн нөхөж олгохоор төлөвлөн ажиллаж байна.
  11.  “Оюутны хөгжлийн зээл”-ийг шинээр бий болголоо.
  12. Боловсролын зээлийн сан нийт 72 их, дээд сургууль, зургаан арилжааны банктай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.
  13. Оюутны хөгжлийн зээл нь урт, богино хугацаатай байх бөгөөд арилжааны банк оюутанд таван хувийн сургалтын төлбөрийн зээл олгох юм байна. 
  14. Статистик тоон мэдээллээр бакалаврын өдрийн ангид 125.230 оюутан суралцдаг.
  15. Урт хугацааны зээлд 10.269 оюутан, богино хугацааны зээлд 79.020 оюутан тус тус хамрагдах боломжтой болсон байна. 
  16. 2017 онд нийт 4709 төрийн албан хаагч 36 сарын буцалтгүй нэг удаагийн тэтгэмжид хамрагдана.
  17.  Буцалтгүй нэг удаагийн тэтгэмжид 78.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэг хүнд дунджаар 16.7 сая төгрөг ногдохоор байгаа аж.
  18. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан «Элэг бүтэн Монгол» хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
  19. Элэгний «С» вирусын эсрэг эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах шийдвэр гаргасан байна
  20.  2016 оны улсын төсвийн тодотголд 23,4 тэрбум төгрөг, 2017 оны улсын төсөвт элэгний ѳвчин эмгэгийн оношлогоонд 5 тэрбум төгрөг.
  21. Элэгний вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 20 тэрбум төгрөг зарцуулна.
  22. Эрт илрүүлэлтийн үзлэгт 10 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгажээ.
  23. Эхчүүдийн хүүхдээ гурван нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлнө
  24. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмэхээр хуульд тусгалаа.
  25. 18 хувь байсан малчдын зээлийн хүүг 15 хувь болгон буурууллаа.
  26. 2016 оны намрын ээлжит чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдлаа.
  27. Гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломж бүрдлээ.
  28. Эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлдөг хүмүүс тэрхүү даатгалаараа бие бялдаржуулах фитнес төвөөр үйлчлүүлэх боломжтой болно.
  29. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 13 удаа хуралджээ. 
  30. 11 хууль, нэг тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
дорлиг
Бусад нь ямар халамж хүртэх вэ
2017/02/18 139.5.219.221