Франц улсын зүгээс Сирийн Ракка хотод буюу "Исламын улс" бүлэглэлийн зэвсгийн баазыг 20 удаа бөмбөгдсөн билээ. Энэхүү үйл явдлын дараа "Исламын улс" бүлэглэлийн зүгээс АНУ-ын нийслэл Вашингтон хотноо халдлага хийхээр заналхийлсэн бичлэгээ цахим орчинд тараасан байна. Тэд уг бичлэгтээ “Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа улс орнууд энэ сарын 13-нд хэд хэдэн цуврал халдлага болсон Францын хувь заяаг давтана хэмээсэн байна. Бид энэ удаад АНУ-ын нийслэл Вашингтоны төвд бурхны гэсгээлийг хүртээх болно” гэжээ. Харин АНУ-ын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж буй бололтой.