УИХ-ын намрын чуулган өнгөрсөн баасан гаригт өндөрлөсөн. Чуулган хаагдахад гишүүдийн ирц идэвхи, дүнг танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл УИХ-ын намрын чуулганы ирц, идэвхийн тоон дүнг танилцуулъя.
Ирцийн оноогоор: УИХ-ын намрын чуулганы хугацаанд нийт 166 цаг нэгдсэн хуралдаан хийснээс Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж нарын хашрууд ирцийн оноогоор тэргүүллээ.
Хичээлээ тасалсан гишүүд: УИХ-ын намрын чуулганы хугацаанд нийт 166 цаг нэгдсэн хуралдаан хийсэн бол үүнээс хамгийн муу ирцтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү, хамгийн залуу гишүүн Д.Гантулга тэргүүтнүүд хичээл тасалдагаараа тэргүүллээ. Б.Наранхүү гишүүн 140 цаг тасалсан, Д.Гантулга гишүүн 108 цаг тасалсан бол түүний араас Б.Жавхлан гишүүн 103 цаг тасалсан байна.
Хамгийн их гадаад томилолтоор явсан гишүүд: Эдийн засгийн хүндрэлээс үүдэж гадаад дотоод томилолтын зардлыг хассан ч намрын чуулганы хугацаанд 76 гишүүнээс 53 нь гадаад томилолтоор явсан байна. Үүнд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнийг Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Н.Учрал нарын гишүүд тэргүүллээ.
Гадаад томилолтоор яваагүй гишүүд: Н.Амарзаяа, О.Батнасан, С.Жавхлан, Х.Нямбаатар нарын 24 гишүүн байна.
Хамгийн их үг хэлж, асуулт асуусан гишүүн: Хуралдаанд хамгийн их үг хэлж асуулт асууснаараа О.Баасанхүү тасархай тэргүүлсэн байна. Тэрбээр 74 удаа үг хэлж, 112 удаа асуулт асууж, идэвхитэй ажилласан байна.
Үг хэлдэггүй хэлгүй гишүүд: Хуралдаанд хамгийн их үг хэлж асуулт асууснаараа О.Баасанхүү тасархай тэргүүлсэн бол идэвхигүй, хэлгүй гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Мурат, Г.Солтан нар тодорлоо.