МАН-ын бүлэг өчигдөр орой шуурхай хурал зарлаж бүлгээ хуралдуулсан билээ. Хуралдаанаар Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээллийг сонссон байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа гэж мэдээлж байсан. Харин ОУВС-гаас өөр хөтөлбөр санал болгосон бололтой. Энэ хөтөлбөр дөрвөн жил үргэлжлэх хугацаатай, хатуу нөхцөлтэй ажээ. Нийтдээ 450 сая орчим ам.доллар авахаар ярилцаж байгаа гэнэ.
Засгийн газар энэхүү хөтөлбөрийг авах эсэхийг МАН-ын бүлэг шуурхй бүлгээ хуралдуулсан байна.