Малайзын Куала Лампурын нисэх онгоцны буудалд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ахад халдаж, амь насанд нь хүрсэн хэрэг гарсан билээ. Ким Чен Нам 45 настай, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан талаар Малайзын цагдаа хэлсэн байна. Түүнийг нисэх онгоцны буудал дээр байх үед хоёр эмэгтэй хордуулсан гэж Өмнөд Солонгосын TV Chosun гэх кабелийн телевиз мэдээлсэн байна. Одоогийн байдлаар Өмнөд Солонгос болон Малайзийн телевизийн сувгууд Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын амийг хөнөөсөн байж болзошгүй эмэгтэйн хяналтын камерт бичигдсэн дүрсийг үзүүлсээр байна. Мөрөө хүрсэн бараан өнгийн үстэй, “LOL” гэсэн бичигтэй цагаан цамц өмссөн эмэгтэйг Кимийн аллагад оролцсон гэж сэжиглэж байгаа юм. Малайзийн цагдаа энэ хэрэгт сэжиглэгдсэн нэгэн эмэгтэйг баривчилсан нь дээрх эмэгтэй мөн эсэх нь тодорхойгүй байна.
Албаныхан баривчлагдсан эмэгтэйг өөр нэг хүний хамт хүйтэн дайны үеийн аллагын аргаар буюу хордуулсан зүүгээр хатгах, эсвэл химийн хортой бодис нүүрэнд нь шүрших аргаар Ким Жон Намыг алсан гэж үзэж байна.
Өнөөгийн удирдагч Ким Чен Ир нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил, түүний гэргий Ко Ён Хи нарын гурав дахь хүү билээ. Эцэг Ким Жон Ил нийт дөрвөн охин, гурван хүүтэй бөгөөд удирдагч Ким Чен Ир болон 45 настай Ким Чен Нам нар эх ондоотой аж. Ким Чен Ирийн ууган хүү хэмээгддэг тэрээр сүүлийн жилүүдэд эх орноосоо дүрвэн амьдарч байсан ба өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа түүний аминд хүрэх гэсэн оролдлого гарч байсан юм.