ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас саатуулаад байгаа. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нараас байцаалт авах шаардлага гарчээ. Үүний дагуу АТГ-аас тэднийг дуудаж, байцаалт авсан гэж эх сурвалж мэдээлж байна.Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаяраас Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө ямар зорилгоор их хэмжээний мөнгө хадгалах болсон, энэ мөнгө нь намын санхүүжилттэй холбоотой эсэхийг тодруулсан бол Н.Удвалаас Эрүүл мэндийн яаманд хэрэгжүүлсэн төсөл, тендерийн талаар мэдүүлэг авчээ.