8o
Улаанбаатар хот
mobile menu

С.В.Чемезов Ц.Мөнх-Оргилыг хүлээж аваагүй байна

2017-02-15 09:15:19

  Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр Ц.Мөнх-Оргил сайд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг байсан “Ростех” төрийн өмчит корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовтой уулзах хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзжээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг арилжсантай холбоотой тайлбар бичиг ирүүлж байсан билээ. Харин өнөөдөр Гадаад хэргийн сайдтай уулзахаас татгалзсан нь УИХ-аас гаргасан олон улсын гэрээ хэлцэлийг хүчингүй болгож, өмчийг шууд булаасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хэрэг болов. Ийнхүү Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд унаж, хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгэж байгааг С.В.Чемезов өөрийн биеэр санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хасаа
Төрийн сайд нэгэн компанийн захиралд уулзах хүсэлт тавьдаг нь дипломат ёс мөн үү. Тэгж доошоо ороод хэрэггүй байсан юм.
2017/02/17 202.179.31.12
Zochin
Buhel buten ulsiin said baij neg kompanii zahiral tsaraichilj bdg. Ter ulsiin kompani yum bol hariutssan yam tamgiin gazartai n l holbogdono biz. Zereg zindaa gej alga yy
2017/02/15 150.129.143.155
.Зочин
Нүдний булайнууд. МАН татан буугдах хэрэгтэй
2017/02/15 203.91.117.8
зочин
Нямдорж ямар бантан хутгасаныг ойлгож байгаа гишүүн байгаа болов уу,энэ дөнгөж эхнийх нь шүү дээ.Монгол улс л хохироно.Агуу Орос.их Хятад Нямдорж гэхгүй Монголын тэнэгийг хараад бүр л дээрэлхэнэ.
2017/02/15 103.57.92.158
Зочин
Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг
2017/02/15 203.91.115.43
зочин
Сайл гуйж уулзах уу? Хуцлаа байлгүй.
2017/02/15 202.180.216.234
Zochin
Elbegdorjiin yvuulga bailgui dee
2017/02/15 103.229.121.231
  • Recent
  • Most Read
  • Most Comment