АН-ын удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэр намаас Монгол Улсын Намын даргын хувьд эрх байгаа ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй. Бид бүх гишүүдийн оролцоотой Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх байр суурь маань хэвээрээ байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хүрээнд тавдугаар сарын 01-07-ны хооронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий парламентад суудалтай улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ хэлэлцэж тодруулдаг. Бүх гишүүдийн санал хураалтаар эхний шатны нэр дэвшигчийг тавдугаар сарын 02-нд тодруулна. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг тавдугаар сарын 06-07-нд Их хурлын гишүүдийн төлөөлөгчийн нууц санал хураалтаад тодруулах төлөвлөгөөтэй байгаа гэж ярилаа.