УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн баасан гаригт өндөрлөсөн. Сар шинийн баярын өдрөөс урьтаж, гишүүд тойрогтоо амжиж ажиллахаар эхнээсээ орон нутгийг зорьж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллахаар нийслэлээс мордсон бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийг зорьсон байна.
Хэнтий аймгийн хувьд нэлээд хэдэн сумд өвөлжилт хүнд байгаа. Өнгөрсөн сард Шадар сайд У.Хүрэлсүх тус аймагт ажиллаж, өвс, тэжээл хүргэсэн. Харин одоо тойргоос нь сонгогдсон сайд ажиллахаар болжээ. Хөвсгөл аймгийн хувьд хойд талын сумдад өвөлжилт хүнд байгаа бөгөөд 7000 гаруй толгой мал хорогдсон гэх мэдээлэл бий.