Reuters компанийн тодруулснаар, дэлхийн томоохон зэсний уурхайд пүрэв гарагт/2017.02.09/ эхлэх ажил хаялтын улмаас үйлдвэрлэл явагдахгүй. Чилийн энэ уурхай 2015 оны зэсийн олборлолтын зургаан хувийг үйлдвэрлэжээ. Хятад нь дэлхийн зэсийн томоохон хэрэглэгч бөгөөд “улаан металлын” үнэ нь сүүлийн үед нийлүүлэлт тасрах магадлалаас хамааралтай байгаа. BHP Billiton компани ажилчдын үйлдвэрчний эвлэл хоёр хөдөлмөрийн нөхцлөөр тохиролцож чадаагүй учраас Чилийн уурхайчид ажил хаяж байгаа юм. Компани байр сууринаасаа ухрах хүсэлгүй учраас хэлэлцээр явуулах боломжгүй болсон гэж үйлдвэрчний эвл эл мэдэгджээ.
Лондоны металлын бирж дээр зэсийн гурван сарын фьючерсийн арилжаа 1,5 хувиар нэмэгдэн тонн нь 5894,5 ам.доллараар зарагдсан байна. Гэхдээ зэсийн үнэ хоёрдугаар сарын 1-нд бүртгэгдсэн тонн нь 6007 ам.доллар болсон төвшинд хүрэхэд бас л зайтайг харуулж байна. Fat Prophets компанийн нөөцийн шинжээч Дэвид Леннокс, түүхий эдийн үнэ одоо ажил хаялт зэргийн түр хугацааны үзэгдлээс хамаатай байна гэлээ. Учир нь 2014 оны удаан үргэлжилсэн уналтаар салбарын хөрөнгийн зарлага нэмэгджээ. Үйлдвэрлэл явуулах ёстой төслүүдээ хөдөлж эхлээгүй байна. Гэхдээ үүгээр нийлүүлэлт унасан гэсэн үг биш. Эрэлт нь нийлүүлэлтийн төвшинд хүрээд байна гэдгийг Леннокс тэмдэглэв.
Мөн энэ цагаар геополитикийн эрсдлийн түгшүүр нэмэгдсэний улмаас алтны үнэ 2016 оны арваннэгдүгээр сарын төвшнөөс даван нэмэгдсэн тухай лхагва гарагт Associated Press мэдээлсэн байв .