“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах тухай тусгасан УИХ-ын тогтоолын төслийг батлах тухай санал хураалтад 61 гишүүн оролцсоноос 12 нь татгалцсан санал өгсөн байв. Ардчилсан намын есөн гишүүнээс гадна бие даагч С.Жавхлан татгалзсан санал өгсөн. Харин Ардын намаас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Хүрэлбаатар нар бүлгийн гишүүдийнхээ эсрэг кноп дарлаа.