Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус 50 дугаар хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд 51 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдааныг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, ҮЗХ-ны гишүүн Ц.Туваан нар даргалав. Энэ удаагийн хуралдаанаар VII их хурлын дарга, тэргүүлэгчид болон тооллогын комисс, мандатын комиссоор ажиллах хүмүүсийг томиллоо.
Мөн VII их хурлаар намынхаа үндсэн дүрмийг хэлэлцэнэ. Харин үзэл баримтлалаа хавар хуралдах ээлжит их хурлаад хэлэлцэхээр тогтлоо. АН-ын ҮЗХ-ны бүрэлдэхүүнийг намын их хурлын дараа дахин шинээр томилох тул одоогийн ҮЗХ-ны бүрэлдэхүүний сүүлчийн хурал юм.