Ийн дуулиан, шуугиантай хүлээлттэй Эрдэнэтийн гэх тодотголтой “хэрэг” “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах тусгалтай тогтоолын төслөөрөө санал хураахад УИХ-ын гишүүдийн 80.3 хувь дэмжсэнээр тогтоолын төслийг баталсан. Энэ тогтоолын төсөлд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хэрхэн буцааж авах талаар тусгасан байна. Тухайлбал, Засгийн газар Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө суутгах замаар 49 хувийг авах нь. Эрдэнэтийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг зэрэг эрх үүсврээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг Хуульзүйн байнгын хороо, ажлын хэсгийн ахлагч Ш. Раднаасэд ,Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад даалгав.
Энэ тогтоолын төсөлд 49 хувийг худалдан авалт хийхдээ хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар тусгасан байна. Өмнөх Засгийн газар болон Монголбанк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны удирдах албан тушаалтанд хариуцлага тооцох нь. Тэдэнд хариуцлага тооцохыг Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат, Монгол банкны Н.Баяртсайхан нарт УИХ-аас даалгалаа.