“Итар-Тасс” агентлагийн бичсэнээр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд тусгайлан үүрэг өгч, нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг байлдааны бэлэн байдалд шилжүүлэхийг тушаажээ.
Зарим эх сурвалжийн үзэж буйгаар ОХУ-ын нисэх онгоцууд Украины зүүн нутгийн ойролцоо олноороо үзэгдэх болсон гээд, магадгүй тус мужийн мөргөлдөөнд томоохон цохилт өгөх гэж байж магадгүй гэжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг НАТО-гийн орнуудтай илт дотносох болсон учир Вашингтонтой хатуу гараар тэмцэх гэж байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм.