"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувьцааг худалдан авсан ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа билээ. Уг асуудлыг хэлэлцэж эхлэхэд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, О.Баасанхүү нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан юм..
УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна. Чуулган үргэлжилж байна.